118 ЭЭЖ АЛДАРТ ЭХ-ИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2019 оны 05-р сарын 31, 00:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5-р сарын 23-ны өдрийн 80-р зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 118 эхийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

Энэ жил “Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонг 12, 2-р зэргийн одонг 106 ээж энгэртээ зүүлээ.

"Алдарт эх"-ийн 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн одонг өнөөдөр аймаг, орон нутгийн удирдлагууд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Онцолж хэлэхэд аймгийн хэмжээнд “Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 29 настай, “Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай ажээ.

Н.Ерлан

2019.05.31