ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

2019 оны 06-р сарын 04, 00:00

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

Зээл олгох хугацаа: 5 жил

Зээлийн хүү /жилийн/:

Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь 
Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

Төсөл хүлээн авах хаяг:

1.Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд ирж эсвэл мэргэжилтэн А.Гүлжанаас 94239424 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

ЖИЧ: Төслийн материалыг битүүмжлэн ирүүлэх. /Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байх/

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР