АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019 оны 06-р сарын 05, 00:00

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан сумдад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хэрэгжилтийн явцтай танилцах, ажлыг эрчимжүүлэх, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох, төрийн үйлчилгээг ойртуулан ажиллах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан Алтанцөгц сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч, хурлын тэргүүлэгч Б.Гүлнартай хамт Алтанцөгц сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад сумын төвөөс 150 гаруй иргэд оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Иргэдийн зүгээс аймаг сумын удирдлагуудад ажилгүйдлийг багасгах, цахилгаангүй айл өрхийг цахилгаанаар холбож өгөх, иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад анхаарч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, тариалангийн талбай эзэмшигчдийг техникээр хангах зэрэг хэд хэдэн санал хүсэлтийг уламжилсан юм.

Харин аймгийн Засаг дарга иргэдийн саналыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлж, орон нутгийн хөгжлийн төлөө тодорхой хувь нэмэр оруулсан зарим иргэдийг ЗГ-ын болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, баяр хүргэлээ.

 
Н.Ерлан
2019.06.04