ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019 оны 06-р сарын 09, 00:00

Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Баян-Өлгий аймагт Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

 
Сургалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга Г.Адъяа, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр болон аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан, алба хаагч нар, ажил олгогчдын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцсон юм.
Сургалтын үр дүнд оролцогчид ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар санал нэгдэж энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, төр засгийн бодлогод уялдуулан ажиллахаар боллоо.
 
 
Н.Ерлан
 
2019.06.10