УЛААНХУС СУМЫН СОГООГ ГОЛД 18.7 МЕТР БЕТОН ГҮҮР БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2019 оны 06-р сарын 11, 00:00

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог голд УИХ-ын гишүүн Г.Солтаны дэмжлэгээр 18.7 метр бетон гүүр, 2 километр хайрган хучилттай авто зам баригдаж өнөөдөр ашиглалтад орлоо.

Гүүрийг ашиглалтад өгөх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият, тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга З.Болат болон Улаанхус, Цэнгэл сумын удирдлагууд, орон нутгийн иргэд хөдөлмөрчид оролцлоо.

18.7 метр бетон гүүр, 2 километр хайрган хучилттай авто замыг нийт 1.7 тэрбум төгрөгөөр "Жол" компани чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хугацаандаа багтааж ашиглалтад өгсөн байна.

Дашрамд хэлэхэд энэхүү гүүрийн асуудлыг тус сумын ард иргэд үе үеийн удирдлагуудын сонорт хүргэж байсан боловч шийдлээ олж чадаагүй өдий хүрсэн бол ийнхүү тулгамдаад байгаа асуудал шийдэгдэж цаашид шинэ гүүрээр тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломж бүрдлээ.

Н.Ерлан
2019.06.10