ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2019 оны 06-р сарын 12, 00:00

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж ажиллаж байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурьдсан мэргэжлийнх нь дагуу бүртгэж байна.

 
Үүнд:
 
Нэг. Инженерийн мэргэжилтэн
 
• Авто замын инженер
• Гүүр хоолойн инженер
• Тоо хэмжээний инженер
• Геодези, хэмжилтийн инженер
• Материал, чанарын инженер
• Лаборант
Хоёр. Техникийн ажилтан
 
• Том оврын автомашины жолооч
• Бульдозерчин
• Автогрейдерчин
• Индүүчин жолооч
• Усны машины жолооч
• Шанагат ачигчийн оператор
• Өөрөө буулгагчийн жолооч
• Трайллерийн жолооч
• Кранчин
• Экскаваторчин
 
Тавигдах шаардлага:
 
• Эрүүл, ажлын ачаалал даах чадвартай
• Гэмт хэрэгт хобогдоогүй /Цагдаагийн газрын тодорхойлолт/
• Архи, аливаа төрлийн мансуурах бодистой хамааралгүй байх
 
Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгнүүдийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт бүртгэж байна. Холбоо барих: 99423231
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ