-Өлгийчүүдийн амжилтын төлөө- холбоо нээлтээ хийж, үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа

2019 оны 06-р сарын 12, 00:00

Хуульч, өмгөөлөгч Я.Сьезд гуайн төрөлх нутгийн бөхчүүдийг дэмжих, амжилтыг ахиулах зорилгоор үүсгэн байгуулсан "Өлгийчүүдийн амжилтын төлөө" холбооны нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эл барилдаанд нийт 32 бөх хүч үзэн барилдсанаас түрүү бөхөөр Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис шалгарч, Цэнгэл сумын харьяат аймгийн заан, Зост амралтын газрын бөх М.Аманбек үзүүрлэлээ.

Их шөвөгт Цэнгэл сумын харьяат аймгийн нэмэх начин Ш.Сапар, Толбо сумын харьяат сумын заан Т.Адилбек нар тус тус шалгарав.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон бөх сонирхогчид оролцож, төрөлх нутгийн бөхчүүдийн амжилтыг ахиулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан уг холбооны цаашдын үйл ажиллагаанаас амжилт хүсэн хандив өргөж, баяр хүргэлээ.

Н.Ерлан
2019.06.12