Нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орлоо

2019 оны 06-р сарын 14, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12-р баг, Сагсай сум чиглэлийн зам дагуу нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, тав тухтай тансаг зэрэглэлийн гэрлэх ёслолын өргөө ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Энэхүү “SKY PALACE” нэртэй хуримын ёслолын өргөөг аймгийнхаа шилдэг бизнесменүүдийн нэг “Цамбагарав өгөөж ХХК”-ны захирал Б.Энхболд өөрийн хөрөнгөөр босгосон байна.

Ёслолын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн удирдлагууд оролцож орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа “Цамбагарав өгөөж ХХК”-ны захирал Б.Энхболдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж аймгийн ИТХ-ын “Хүндэт Өргөмжлөл” болон Засаг даргын нэрэмжит аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнан урамшууллаа.

 
Н.Ерлан
2019.06.13