Азийн ардын урлагийн их наадмаас Баян- Өлгий аймгийн уран бүтээлчид 2-р байр эзэллээ

2019 оны 06-р сарын 16, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Азийн ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Азийн 12 орны 200, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс 1600 гаруй авьяастнууд оролцсон уг "Азийн ардын урлагийн их наадам"-аас Баян Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ардын авьяастнууд язгуур урлагийн төрөлд 2-р байр эзэллээ.

Мөн уг наадамд амжилттай оролцсон Шерикбайн Өзгерис Монгол улсын "ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЪЯАСТАН" хүндэт тэмдгээр шагнагдав.

Н.Ерлан

2019.06.16