БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 06-р сарын 24, 00:00

Mонгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 33-р зүйлийн 10 дугаар заалт, Дайчилгааны тухай хуулийн 28-р зүйлийн 1.2 дахь заалт, Батлан хамгаалахын сайд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн баруун бүсийн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг 6-р сарын 24-ээс 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, бүс нутаг хоорондын уялдаа холбоог сайжруулах, туршлага судлах боломж олгоход оршиж байна.

Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нар болон Цэргийн штабын бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, зорилго, зорилт, Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, зэвсэглэл, орчин үеийн зэвсэгт тэмцлийн чиг хандлага, олон улсын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо, батлан хамгаалах салбарын хуулиудыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар Батлан хамгаалах яамнаас томилогдон ирсэн мэргэжлийн хүмүүс лекц хичээл орж байгаа юм.

Н.Ерлан
2019.06.24