ЦЭНГЭЛ СУМД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИ БАЙГУУЛАГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019 оны 06-р сарын 24, 00:00

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Өнөөдөр тус аймгийн Цэнгэл суманд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нээлтэд оролцов.

Энэхүү Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус зэрэг 3 сумын 20 гаруй мянган ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллах юм.

Н.Ерлан
2019.06.24