САГСАЙЧУУД ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА 60 БҮТЭЭЛЧ АЖЛААР УГТАЖ БАЙНА

2019 оны 07-р сарын 20, 00:00

Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү түүхт ойн баяраа Сагсайчууд их амжилт бүтээлээр угтаж байна. Тухайлбал: Ажлын амжилтаараа аймагтаа сүүлийн 3 жил дараалан тэргүүлж, 60 жилийн ойн хүрээнд 60 бүтээлч ажил сүндэрлэн босгож, олон түмэнд бэлэг барьж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.

1959 онд байгуулагдсан тус сум одоогоор 5300 гаруй хүн амтай, 160 мянган малтай. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байгаа томоохон сумдын нэгээр тооцогддог.

Н.Ерлан
2019.07.20