-АЛТАЙ ТАВАНБОГД- ХУРДАН МОРИНЫ БАРУУН БҮСИЙН ЗУНЫ УРАЛДААН ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ БАЙНА

2019 оны 07-р сарын 27, 00:00

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 81З, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам, "Алтай Таванбогд" хурдан морины баруун бүсийн зуны уралдаан, БАЯН-ӨЛГИЙ аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Баруун бүсийн даншиг наадмын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 128 бөхийн барилдааныг тавын даваагаар өндөрлүүллээ.

Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай, аймгийн арслан Н.Мустафа нар шөвгийн 4 бөхөд шалгаран үлдээд байгаа ба маргааш үдээс хойш зургаагийн даваа үргэлжлэх юм.

Мөн шагайн харваа, үндэсний Урианхай сурын харваа, азарга даага, шүдлэн, хязаалангийн уралдаан болж өнгөрсөн бол жороо, соёолон, их насны морьдын уралдаан, маргааш явагдана.

Н.Ерлан
2019.07.27