АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН “ЭРЧИМБАЯН” ХК-НЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 08-р сарын 09, 00:00

2019 оны 07-р сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай” А/521 дугаар захирамж гарч, холбогдох байгууллагуудын удирдлага болон сумдын Засаг дарга нарт үүрэг даалгавар өгөгдсөн юм.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга З.Болат нар “Эрчимбаян” ХК-ны 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай танилцаж, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн дулааны станцын засвар үйлчилгээ, нүүрсний нөөц боломжийг биечлэн үзэж тус компани төлөөллүүдтэй санал солилцлоо.

“Эрчимбаян” ХК нь халаалтын зуух болон дулааны станцад бүрэн засвар үйлчилгээ хийж, хүчин чадлыг улам нэмэгдүүлэх ажлын хүрээнд дулааны хоёр зуухыг их засварт оруулан, 600 метр Ф300 мм-ийн дулааны шугамыг Ф530мм болгон өргөтгөн шинэчилж, усны шүүлтүүр, напортой насос зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Мөн болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг бүрдүүлж Цахилгаан тасарсан үед дулаан хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс шинээр түр цахилгаанаар хангах дизель мотортой болж, өвлийн бэлтгэлийг шaргуу ханган ажиллаж байгаа юм байна.

Одоогоор1 сарын нүүрсний нөөцийг бүрдүүлсэн байна. Харин дулааны цахилгаан станцын тулгамдаад байгаа асуудал нь байгууллагуудаас авах авлага аж. Энэхүү асуудлыг аймгийн Засаг дарга А.Гылымханд танилцуулж, шуурхай арга хэмжээ авахыг хүссэн ба аймгийн Засаг дарга цаашид уг асуудлыг холбогдох байгууллагуудад үүрэг өгч шийдэх талаас нь анхаарч ажиллахаар боллоо.

Н.Ерлан.
2019.08.09