ТӨСЛИЙН УРИЛГА

2019 оны 09-р сарын 19, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас аймгийн төвд байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хуучин орон сууцнуудыг буулган шинээр барих ажлын  төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компанууд та бүхнийг урьж байна.

Төсөл ирүүлэх хэлбэр: Төслийг өгөгдсөн ажлын болон зургийн даалгаврын дагуу боловсруулж цаасан хэлбэрээр эх хувь, хуулбар хувь тус бүрд конвэртэнд хийж битүүмжлэн тамга дарж баталгаажуулж ирүүлнэ.

Төсөл боловсруулахад төслийн баримт бичигт заасан ажлын даалгавар болон  Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 05-ны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны  журам”-ыг үндэслэл  болгоно.

Төслийн баримт бичиг, баримт бичгийн үнэ: Төсөл сонгон шалгаруулахтай холбоотой баримт бичгийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргаас авна.

Баримт бичгийн үнэ: Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 200 000 төгрөг байна./ Төсөл шалгараагүй тохиолдолд баримт бичгийн үнэ буцаахгүй/

Төсөл ирүүлэх эцсийн хугацаа: Төсөл ирүүлэх эцсийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний 12 цаг 00 минутаас өмнө.

Төслийн саналыг нээх хугацаа: Төслийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний 13 цаг 00 минутаас төслийн баримт бичгийг ирүүлсэн дарааллын дагуу нээнэ .

Төсөл ирүүлэх хаяг:  Баян-Өлгий аймгийн Засаг даргад гэж хаяглаж  аймгийн Засаг даргын нарийн бичгийн даргад гардуулж он сар өдрөөр нь бүртгүүлэн хүлээлгэн өгнө .

 

Төслийн талаар нарийвчилсан мэдээллийг аймгийн Ерөнхий архитектор Г.Мандатаас авна уу. Утас: 99429018

 

                                                      Төсөл сонгон шалгаруулах үнэлгээний хороо

Холбоотой файлТатаж авах