МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

2019 оны 10-р сарын 12, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргаснаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих өдөр болгосон билээ.

Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг юм.

Энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг болон Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн албан байгууллагууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас НААҮ-ний “СУАТ” ХХКомпаний /0165-р ангийн хажууд/ Цэвэр усны байгууламжийн хашаан дотор зохион байгуулах юм.

Иймд мод тарих арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

Н.Ерлан
2019.10.11