“ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” АЯН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019 оны 10-р сарын 21, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аяныг аравдугаар сарын 14-нөөс эхлэн ирэх сарын 12-ныг хүртэл орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан юм.

Тус шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Брокер дилерийн компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр М. Хурманханы нэрэмжит ХДТеатрт зохион байгууллаа.
 
Аяны хүрээнд аймгийн төв болон хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны өөрчлөлттэй холбоотой анхан шатны баримтуудыг цахимжуулах, хянаж нягтлах, гарсан алдаа, зөрчлийг засаж залруулах, иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах юм.
 
Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 21,24-ны өдрүүдэд доорх хуваарийн дагуу ажиллана.
 
Үүнд:
 
- Ногооннуур, Баяннуур сумуудад 2019 оны 10 дугаар сарын 21
 
- Өлгий суманд 2019 оны 10 дугаар сарын 21, 22
 
- Цагааннуур, Алтанцөгц, сумуудад 2019 оны 10 дугаар сарын 22
 
- Сагсай, Буянт ,Улаанхус, Толбо сумуудад 2019 оны 10 дугаар сарын 23
 
- Цэнгэл, Алтай сумуудад 2019 оны 10 дугаар сарын 24
 
Н.Ерлан
2019.10.21