АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС “ИРГЭН ТӨВТЭЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 10-р сарын 22, 00:00

Өнөөдөр /2019.10.22/ Авлигатай Тэмцэх Газрын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгуулж, орон нутгийн иргэдтэй “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдвийн дор уулзалт хийлээ.


Өдөрлөгийн үеэр ажлын хэсгийн гишүүд иргэд, олон нийтэд Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, олон нийтийн хяналт, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө өгч ажиллалаа.



Н.Ерлан
2019.10.22