ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ А3 ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

2019 оны 10-р сарын 30, 00:00

Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд орон нутагт худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулах чадавхтай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ олгох сургалтыг Баян-Өлгий аймагт 11-р сарын 1,2,3-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна

Сургалтад 13 сумаас тус бүр 2 хүн оролцох ба мөн А3 гэрчилгээний хугацаа нь дууссан эсвэл шинээр авах хүмүүс орох боломжтой юм.

Иймд иргэн Та А3 гэрчилгээ олгох сургалтанд хамрагдахыг хүсвэл Тогтвортой амьжиргаа-3 төслийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгчтэй холбогдоно. Төлбөр 80.000 мянган төгрөг, холбоо барих утас 99422181

Н.Ерлан
2019.10.30