ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019 оны 11-р сарын 28, 00:00

Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд 13 сум, албан байгууллагаас нийт 22 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Ёслолын үйл ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд тангараг өргөсөн төрийн албан хаагч нарт баяр хүргэж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

Н.Ерлан
2019.11.28