АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН 92.3%-ИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 12-р сарын 02, 00:00

Өнөөдөр /2019.12.02/ Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан 92.3%-ийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар дараах 23 асуудлыг хэлэлцэж батлах юм.

ҮҮНД:

1. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийн биелэлт, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх,
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны Үндсэн чиглэлийг батлах,
3. 2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тайлангийн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
4. Аймгийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх,
5. Аймгийн 2020 оны төсвийг хэлэлцэж батлах,
6. Аймгийн 2019 оны төсөвт зохицуулалт хийх, зарим хэмнэгдсэн зардлыг хүрэлцэхгүй байгаа зардал руу шилжүүлэх,
7. Ногооннуур суманд шинээр баг байгуулах тухай,
8. Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах,
9. Аймгийн барилгын салбарын талаар баримтлах бодлого,
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай,
11. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тус тус шинэчлэн тогтоох тухай,
12. Орон нутгийн өмчийн түрээсийн журмыг шинэчлэн батлах тухай,
13. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
14. Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний орлогын хэмжээг тогтоох тухай,
15. Аймгийн нутаг дэвсгэрээс 2020 онд ойгоос бэлтгэх түлээний модны дээд хязгаарыг тогтоох тухай,
16. Аймгийн нутаг дэвсгэрийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай,
17. Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай – З.Болат,
18. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг батлах тухай,
19. Аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлах тухай,
20. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай,
21. Хоггүй цэвэр Баян-Өлгий дэд хөтөлбөр батлах тухай,
22. Халдварт бус өвчинтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
23. Орчны эрүүл мэндийн дэд хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Н.Ерлан
2019.12.02