Aймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг “Үр дүнтэй хэрэгжсэн ” гэж дүгнэлээ

2019 оны 12-р сарын 02, 00:00

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017, 2018, 2019 оны хэрэгжилт 93.0 хувьтай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 95.1 хувьтай биелснийг хуралд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар “ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖСЭН” гэж дүгнэсэн шийдвэр гарлаа.

Н.Ерлан
2019.12.02