ТӨСӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2019 оны 12-р сарын 16, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2019 оны 09-р сарын 19-ний аймгийн төвийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  хуучин орон сууцнуудыг буулгаж шинээр барих ажлын  төсөл сонгон шалгаруулалтад зарлаж, 2019 оны 12-р сарын 19-ний өдөр хүртэл барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компануудад материал ирүүлж оролцохыг мэдэгдсэн юм. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлыг 2019 оны 09-р сарын 19-ний өдрөөс эхлэн аймгийн ЗДТГ-ын Веб сайтаар дамжуулан зарласан боловч энэ хугацаанд ямар нэгэн компани төслийн материал ирүүлээгүй байна.

Иймээс Төсөл сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 12-р сарын 13-ний өдрийн хурлаар төсөл хүлээн авах эцсийн хугацааг сунгаж 2020 оны 3-р сарын 02-ний өдрийн 12 цаг хүртэл ирүүлэхийг тогтоож шийдвэр гаргалаа.

 

Төсөл ирүүлэх хэлбэр: Төслийг өгөгдсөн ажлын болон зургийн даалгаврын дагуу боловсруулж цаасан хэлбэрээр эх хувь, хуулбар хувь тус бүрд конвэртэнд хийж битүүмжлэн тамга дарж баталгаажуулж ирүүлнэ.

Төсөл боловсруулахад төслийн баримт бичигт заасан ажлын даалгавар болон  Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 05-ны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны  журам”-ыг үндэслэл  болгоно.

Төслийн баримт бичиг, баримт бичгийн үнэ: Төсөл сонгон шалгаруулахтай холбоотой баримт бичгийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргаас авна.

Баримт бичгийн үнэ: Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 200 000 төгрөг байна./ Төсөл шалгараагүй тохиолдолд баримт бичгийн үнэ буцаахгүй/

Төсөл ирүүлэх эцсийн хугацаа: Төсөл ирүүлэх эцсийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 02-ний 12 цаг 00 минутаас өмнө

Төслийн саналыг нээх хугацаа: Төслийн саналыг 2020 оны 03 дугаар сарын 02-ний 13 цаг 00 минутаас төслийн баримт бичгийг ирүүлсэн дарааллын дагуу нээнэ .

 

Төсөл ирүүлэх хаяг:  Баян-Өлгий аймгийн Засаг даргад гэж хаяглаж  аймгийн Засаг даргын нарийн бичгийн даргад гардуулж он сар өдрөөр нь бүртгүүлэн хүлээлгэн өгнө .

Төслийн талаар нарийвчилсан мэдээллийг аймгийн Ерөнхий архитектор Г.Мандатаас авна уу. Утас: 99429018

 

                              ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Холбоотой файлТатаж авах