Асгатын мөнгөний далд уурхaйгаас дээж авах ажлыг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

2019 оны 12-р сарын 20, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 тоот тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчид болон “Асгат кент” компанийн ажилчид уурхайн амыг нээж дээж авах ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн энэ сарын 18-ны өдөр хүртэл 45 хоног амжилттай гүйцэтгэсэн байна

Тэрээр өнөөдөр уурхайн амыг нээж дээж авах ажилд ажилласан багийнханыг аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж, хүнд нөхцөлд осол эндэгдэлгүй сайн ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан Монгол улсын стратегийн орд Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцсон явдалд талархал илэрхийлж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулгыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.

Н.Ерлан
2019.12.20