Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах сургалт боллоо

2019 оны 12-р сарын 25, 00:00

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/371-А/782 дугаар хамтарсан тушаалыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар хамтран аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвлшүүлэх үндэсний хөтөлбөр танилцуулах, Эх оронч үзэл ба үндэсний бахархал, Эртний монгол цэрэг, ХХ зууны монгол цэрэг, XXI зууны монгол цэрэг энхийг дэмжих ажиллагааны тухай зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ.

Сургалтыг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж, Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер хошууч Т.Нурболат нар удирдан явууллаа.

Н.Ерлан
2019.12.24