Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ сүлд модны наадам боллоо

2019 оны 12-р сарын 25, 00:00

Шинэ жилийн баярыг угтаж МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар аймгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж "Хүслийн шинэ жил" сүлд модны наадам зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Норвегийн Тусламжийн байгууллага, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо хамтран зохион байгуулав.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Х.Назимгүл, Норвегийн Тусламжийн байгууллагын орон нутаг дахь төлөөлөгч Нургүл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны тэргүүн н.Ерлан нар оролцож, зорилтот бүлгийн 150 гаруй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж баярлууллаа.

Н.Ерлан
2019.12.24