БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 46 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

2019 оны 12-р сарын 31, 00:00

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн нэр бүхий 46 иргэн төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.



Төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн нэрсийг доор танилцуулж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

1. Ашай Авдихадыр – Өлгий сумын өндөр настан;
2.Битеубай Бейсхан – Ногооннуур сумын өндөр настан;
3.Силам Сайран – Өлгий сумын өндөр настан.



Алтан гадас одонгоор:
1. Сыдых Мэльс – Өлгий сумын ахмад настан;
2.Тохай Акей – Улаанхус сумын ИТХ-ын эдийн засагч;
3. Каскен Азыман – Өлгий сумын өндөр настан;
4.Өтнөө Бааст – Буянт сумын ахмад настан;
5.Рүстем Байузах – Өлгий сумын ахмад настан;
6.Нагашыбай Батай – Толбо сумын өндөр настан;
7. Жанайхан Бахыт – "Өлгий ланд" компанийн менежер;
8.Кабди Бибигүл – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн;
9.Шотай Захирхан – Ногооннуур сумын өндөр настан;
10.Ашакбай Кендебай – Өлгий сумын ахмад настан;
11. Ивин Консул – Баяннуур сумын ахмад настан;
12 Арин Күлаш – Өлгий сумын ЭМТ-ийн нягтлан бодогч;
13.Рахымбай Күлиза – Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш;
14.Таутен Манерхан - Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш;
15. Ергали Алмаганбет – "Жол" компанийн жолооч;
16. Намсрай Охиноо – Өлгий сумын ЭМТ-ийн их эмч;
17.Мархава Радолда – МЭГ-ын малын их эмч;
18.Күришбек Сагай – Өлгий сумын өндөр настан;
19.Киндикбай Станбул – Бугат сумын ахмад настан;
20.Кабей Тилеужан – "Жол" компанийн индүүчин;
21.Тумысхан Карахыз - Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн жолооч;
22. Манен Хизат – Өлгий сумын ахмад настан;
23.Төрехан Хумарбек – Өлгий сумын ахмад настан;
24.Аятхан Хылан – МЭГ-ын малын их эмч;
25.Шархүү Энхтуяа – Өлгий сумын ЭМТ-ийн сувилагч.
26. Халел Мауей- Өлгий сумын өндөр настан

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

1.Хадын Ашим – Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн багш;
2.Хапсемент Ахансери - Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер;
3. Хызыр Бирлес – Улаанхус сумын ахмад настан;
4.Баянбай Болатбек - Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн багш;
5.Хабдылхан Гүлнар - Толбо сумын цэцэрлэгийн багш;
6.Хавива Гүлсай – Өлгий сумын ахмад настан;
7.Молом Дарьхүү – Цэнгэл сумын ахмад настан;
8.Булан Даулетхан – Бугат сумын ахмад настан;
9.Ауелде Жазира – Өлгий сумын ЭМТ-ийн эх баригч, бага эмч;
10.Халым Жалел – "Жол" компанийн авто ачигч, операторчин;
11.Жекей Жархын – "Тэнгэр алтан тоосго" компанийн захирал;
12.Төлей Марат – Улаанхус сумын байгаль хамгаалагч;
13.Муса ражан – Өлгий сумын өндөр настан;
14.Цэгмид Сүрэнчимэг – Шуудан үйлчилгээний газрын нярав;
15.Тилекей Хайдар – Сагсай сумын ахмад настан;
16.Бектемир Хауия – Толбо сумын ЭМТ-ийн ажилтан;
17.Хурманхан Хурмет – Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн багш.

Төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нэр бүхий иргэдийн шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.

Н.Ерлан
2019.12.31