Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хязгаарлах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

2020 оны 01-р сарын 10, 00:00

Томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж, орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нь зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.01.10/ Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сургууль болон цэцэрлэгийн өмчийн бүх хэлбэр харгалзахгүй амралтыг долоо хоног сунгах шийдвэр гаргав.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 01-р сарын 10-ний өдрийн А/17 тоот захирамж гарч, тус аймагт хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлалаа.

Н.Ерлан
2020.01.10