ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

2020 оны 01-р сарын 30, 00:00

Өнөөдөр Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусах сүүлийн өдөр учраас шалгалтад орох иргэд амжиж бүртгүүлнэ үү.
 
Сануулж хэлэхэд Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны 2 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар болсон юм.
 
Харин Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 17:00 цагт дуусна.
 
Иймд энэ удаагийн Төрийн албаны шалгалтад орох хүсэлтэй иргэд хугацаандаа амжиж бүртгүүлнэ үү. Хэрэв энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлээгүй бол шалгалтад орох боломжгүй болохыг мэдэгдье.
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
 
Н.Ерлан
2020.01.30