МОНГОЛ УЛС ГУРАВДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛ ХИЛЭЭ ХААЛАА

2020 оны 01-р сарын 31, 00:00

Шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллаас олон улсад онц байдал зарласан юм.
 
Үүнтэй холбогдуулан МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, хилээ хэсэгчлэн хаахаар шийдвэрлэсэн.
 
Уг асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хилээ хаахаар шийдвэрлэжээ.
 
Ингэснээр зорчигчдын орох, гарах урсгалыг хэсэгчлэн хязгаарлаж, харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдах юм байна.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтуудаар Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй аж.
 
Н.Ерлан
 
2020.01.31