АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2020 оны 02-р сарын 07, 00:00

Монгол улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор хэрэгждэг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад хамруулахаар элсэлт авч эхэллээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт цахимаар өргөдөл гаргах бөгөөд өргөдөл гаргах хугацаа 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Иймд тэтгэлэгийн талаар мэргэжил арга зүйн дэмжлэг авах хүсэлтэй иргэд www.australiaawardsmongolia.org цахим хуудсаар болон 318852, 99136676 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Тэтгэлэгт юу багтах вэ?

- Австралид ирж, буцах онгоцны зардал
- Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж
- Сургалтын бүрэн төлбөр
- Амьжиргааны зардал
- Академик сургалтын удиртгал хөтөлбөр
- Тэтгэлэгт хугацааны эрүүл мэндийн даатгал
- Академик сургалтын нэмэлт дэмжлэг
- Судалгааны ажлын зардал /зөвхөн судалгааны оюутанд хамаарна/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Н.Ерлан
2020.02.07

Nur