ӨНӨӨДӨР ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2020 оны 02-р сарын 10, 00:00

2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын/ЭЕШ/ цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ. Бүртгэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
 
Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна их дээд сургуулиудад элсэхийг хүссэн иргэд оролцох боломжтой.
 
Иймд шалгуулагч Та дээрх хугацаанд бүртгүүлж, өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө үү. Энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
 
Мөн онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийх юм.
 
Сануулж хэлэхэд" Шалгалтын бүртгэл 2020 оны 04-р сарын 15-ныөдрийн 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.
 
Н.Ерлан
2020.02.10