Баян-Өлгий аймаг архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр 5 дугаар байрт шалгарлаа

2020 оны 02-р сарын 10, 00:00

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Баян-Өлгий аймагт 2019 оны 09 дүгээр сард явагдсан юм.
 
Энэхүү 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 үндсэн чиглэлээр шалгуулж, нийлбэр дүнгээр 21 аймгаас 5 дугаар байрт шалгарсан байна.
 
Сануулж хэлэхэд 2016 онд тус архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдахад Баян-Өлгий аймаг  хамгийн сүүлийн байрт орж байсан юм.
 
Н.Ерлан
2020.02.10