АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЯЗГААРЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

2020 оны 02-р сарын 12, 00:00

Аймгийн Засаг дарга тус аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авах тухай А/84 тоот захиармж гаргаж , Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах, “Тирлик”, “Ахдам” захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлаж, Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэл түр хугацаагаар зогсоох, Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэн, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийж, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах зэрэг үүрэг өглөө.

Иймд хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжийг хэрэгжүүлэн мөрдөж ажиллана уу.

Н.Ерлан

2020.02.12