МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ ХИЛЭЭ ХААХААР БОЛЛОО

2020 оны 02-р сарын 13, 00:00

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, БНХАУ-тай хиллэдэг Гашуунсухайт, Буянт-Ухаа, Зам-Үүдийн боомтуудыг маргаашаас эхлэн хаахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр хуурай газрын болон агаарын хил хаагдаж төмөр зам, нислэгийн үйл ажиллагаа зогсох юм байна.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн хэлэхдээ "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол, БНХАУ-ын Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт, агаарын замын Буянт ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа" гэв.