БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТУСГААРЛАГДСАН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

2020 оны 02-р сарын 14, 00:00

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 11-ний өдөр Шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлаж, шинжилгээний дээжийг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ -д хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн юм.

Тэгвэл уг асуудлаар яг одоо Эрүүл мэндийн яам албан ёсны мэдэгдэл хийв.

Тодруулбал" ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл аймуудад тусгаарлагдсан хүмүүсээс шинэ коронавирусийн халдвар илрээгүй буюу шинжилгээний хариу нь сөрөг гарсан тухай мэдэгдлээ.

Н.Ерлан
2020.02.14