ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020 оны 02-р сарын 17, 00:00

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
Өнөөдөр / 2020.02.17/ аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүн Х.Мухтар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Тодруулбал “Баян-Өлгий аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах, бүс, улс, олон улсын дэвжээнд аймаг, улсын нэрийг гаргах тамирчдыг бэлтгэх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичигт аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүн Х.Мухтар нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Гантөмөр оролцож аймгийн Жудо бөхийн холбооны жудочдод 20 ширхэг кимоно буюу өмсгөл бэлэглэж, аймгийн удирдлагуудтай санал солилцов.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Гантөмөрт жүдочдыг татамитай болгох санал тавьсан юм. Мөн цаашид аймгийн жудо бөхийн холбоог орон нутгийн зүгээс бүх талаас нь дэмжиж ажиллахаа илэрхийлж, дасгалжуулагч багшийн орон тоо, цалин хөлсийг шийдэхээр боллоо.
 
Сануулж хэлэхэд "Баян-Өлгий аймгийн Жүдо Бөхийн Холбоо" өнгөрсөн оны 5 дугаар сард албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэн холбооны тэргүүнээр Х.Мухтар, тэргүүлэгчээр Ж. Жарқын, И.Жанболат, Аймгийн арслан М.Аманбек, А.Болат, Аймгийн арслан н.Төртулга, Б. Санат нар томилогдон ажиллаж байна.
 
Н.Ерлан
2020.02.17