УОК: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, НАУРЫЗЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2020 оны 03-р сарын 02, 00:00

Өчигдөр /2020.03.01/ Улсын Онцгой Комисс хуралдаж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо.

Иймд төр засгийн шийдвэрийг дэмжиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

 
 
Н.Ерлан
2020.03.02