БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОЛОН БАРААНЫ ЗАХУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

2020 оны 03-р сарын 13, 00:00

Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэх газарт тусгаарлагдсан гадаадын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тул аймгийн Засаг даргын 148 тоот захирамжаар хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрээс бусад авто сэлбэг, барилгын материалын болон барааны захын үйл ажиллагааг түр зогсоосон тухай шийдвэрийг цуцаллаа.

Иймд өнөөдрөөс эхлэн хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, авто сэлбэг, барилгын материалын болон барааны захынзахуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно.

Мөн Өлгий-Хотгор чиглэлд нүүрс, өвс тэжээл татах тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг шинжилгээний хариу гартал түр зогсоосоныг цуцлав.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ШУУРХАЙ ШТАБ

Н.Ерлан
2020.03.13