ОБЕГ-ЫН ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.МАНДАХГЭРЭЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2020 оны 03-р сарын 23, 00:00

Дэлхий нийтэд тархаж буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулах, Улсын болон аймгийн Онцгой комиссын гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл өчигдөрөөс эхлэн

Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Өнөөдөр Цагааннуурын хилийн боомтын болон тусгаарлах байрны үйл ажиллагатай танилцлаа. Үүнтэй холбогдуулан яг одоо аймгийн "ШУУРХАЙ ШТАБ"-ыг хуралдуулж, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20- ний өдрийн А/180 тоот захирамжаар байгуулагдсан "Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах үүрэг бүхий тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хийсэн ажлын тайланг сонсож, ариутгал халдваргүйжүүлэлт хийх,
тусгаарлах байрны нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Н.Ерлан
2020.03.23