АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2020 оны 04-р сарын 03, 00:00

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдан, орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг чанартай гүйцэтгэх үүрэг чиглэл өгч , шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, мэргэжлийн байгууллагаас Өлгий хотын 360 орчим мянган метр квадрат талбайг ариутгах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл уг ажлын явц байдалтай аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан танилцаж, ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчны ариун цэврийг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байгаа албан хаагчдад талархал илэрхийлэн дэлхий нийтэд коронавирусийн халдварын цар хүрээ улам тэлж байгаа энэ үед цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг улам эрчимжүүлэн гэдгээ тэрээр онцоллоо.

Н.Ерлан
2020.04.03