АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2020 оны 04-р сарын 03, 00:00

Монгол улсын Ерөнхий сайдын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажил үйлчилгээ явуулахад тулгамдаж буй асуудлын талаар удирдлага, ажилтан, алба хаагчдын санал хүсэлтийг сонсо, зарим асуудлыг газар дээр нь шийдэж ажиллалаа

Мөн төрийн үйлчилгээний хөнгөн, шуурхай байдлыг хангах, төрийн албаны сахилга дэг журмыг бэхжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.

Өнөөдөр Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Зооноз Өвчин судлалын төв зэрэг байгууллагад ажиллалаа. Зарим байгууллагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд утсаар зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Н.Ерлан
2020.04.03