“COVID-19 ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ЦАХИМ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА

2020 оны 05-р сарын 07, 00:00

Улсын хэмжээнд COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллах талаар 72 цагийн дадлага сургуулилт өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн цахимаар зохион байгуулагдаж байна.

Уг дадлага сургуулилтыг болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд Улс, аймаг, сумын Онцгой комисс, албад, мэргэжлийн ангийн ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд гамшгаас хамгаалах дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, хариу арга хэмжээний баг зэрэг мэргэжлийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Дадлага сургуулийг Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа ба Хариу арга арга хэмжээний багийн бүрэлдэхүүн цагийн байдал дээр өгөгдсөн нөхцөлд даалгавар биелүүлж ажиллах юм.

Дадлага сургуулилт 2020 оны 05-р сарын 6-ны өдрийн 08:00 цагаас 5-р сарын 8-ны 17 цаг хүртэл үргэлжилнэ.
 


Н.Ерлан
2020.05.06