БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Д.БАУЫРЖАН ТОМИЛОГДОЖ ТАМГАА ГАРДАН АВЛАА

2020 оны 11-р сарын 12, 00:00

Орон нутгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаараа Д.Бауыржаныг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжин Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.
 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн 85 дугаар захирамжаараа аймгийн ИТХ-ын дарга асан, МАН-ын дарга Д.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилж, батламжилсан байна.
Ерөнхий сайдын дээрх шийдвэрийн дагуу шинэ Засаг дарга өнөөдөр тамгаа гардан авч, ирэх 4 жилд хийж, хэрэгжүүлэх үүрэгт ажилдаа орлоо.
 
Д.Бауыржан нь 2016-2020 онд тус аймгийн ИТХ-ын даргаар ажилласан ба саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Дэлүүн сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.
 
Шинээр томилогдсон Засаг даргад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
 
Н.Ерлан
2020.11.11