АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2020 оны 11-р сарын 12, 00:00

Аймгийн онцгой комиссийн ээлжит 27 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа
1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, зорилгоор аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, хүүхэд харах төв, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллага болон үзвэр үйлчилгээний байгууллага, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, тоглоомын газруудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 00:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 23.00 цаг хүртэл түр зогсоолоо.
2. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг 2020 оны 11 дүгээр сарын 14- ны өдрийг дуустал түр хориглолоо.
3.Улсын Онцгой комиссын 2020 оны 4 дүгээр албан даалгавар “Маскаа зүүцгээе, гараар угаая” аяныг чанартай зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлж, үйлчилгээний болон албан байгууллагад нэвтрэх хэсэгт иргэдийн халууныг тогтмол хэмжиж, байгууллагынхаа ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийж, ажиллагсад, үйлчлүүлэгчдэд маск тогтмол зүүлгэж, маскгүй хүнд үйлчлэхгүй байх арга хэмжээг авч ажиллах зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.
Энэ шийдвэртэй холбоотой аймгийн Засаг даргын захирамж гарах юм.
Н.Ерлан
2020.11.11