ТАВАН ӨДӨР ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООВ

2020 оны 11-р сарын 12, 00:00

Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
 
Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна.
Энэ хүрээнд Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
 
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана.
Бусад хүмүүс гэртээ байхыг УОК-ын дарга санууллаа.
Хувийн хэвшлийнхэн онлайнаар ажиллахыг уриалж байна.