АЙМГИЙН ТӨВ РҮҮ ОРОХ, ГАРАХ 13 ЧИГЛЭЛД ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

2020 оны 11-р сарын 17, 00:00

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шүлжүүлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хяналтын постонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, 5 пост нэмж ажиллуулж байна.

Одоогийн байдлаар Толбо сумын нутаг дэвсгэр "Баян-Энгэр", Булган сумын нутаг дэвсгэр Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сумруу гарах, орох авто зам, Ногооннуур сумын нутаг дэвсгэр Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сумруу гарах, орох "Таван салаа"-гийн гарам, "Усан хоолой"-н гүүр болон аймгийн төв рүү орох гарах бусад газруудад нийтдээ 13 хяналтын пост ажиллаж байгаа ба Онцгой байдал, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг таван байгууллагаас 28 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ үү

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГ
2020.11.17