БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

2020 оны 12-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
Тухайн бодлогын баримт бичгийг боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд болон төрийн байгууллагуудаас санал авч, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийн онцлогийг харгалзан зорилт арга хэмжээг төлөвлөж боловсруулсан байна.
 
Аймгийн таван жилийн үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг 8 салбарын хүрээнд 8 үндсэн зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн 21 зорилт, 118 дэд зорилт, хүрэх үр дүнгээс бүрдсэн байна.
 
Үндсэн чиглэлтэй холбогдуулан танхим болон цахимаар оролцож буй төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
 
Мөн аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн ажил, амьдралд чиглэсэн олон чухал асуудлыг дэвшүүлэн үндсэн чиглэлд тусгах санал гаргалаа.
 
Ийнхүү аймаг орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун бодлоо уралдуулан, үнэтэй саналаа хэлж тусгуулж баталсан эрхэм төлөөлөгч нарт болон Үндсэн чиглэлийг боловсруулсан ажлын хэсэгт баярлалаа.
 
Н.Ерлан
2020.12.09