АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2020 оны 12-р сарын 18, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан нар өнөөдөр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцлаа.
Албаны хүмүүсийн хэлснээр өнгөрсөн онд тус аймгийн 20 гаруй аж ахуйн нэгж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна.
Харин уг зээлд хамрагдсан Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс үйл ажиллгаагаа өргөтгөж, ажлын байр бий болгон амжилттай яваа нэгэн байхад хөнгөлттэй зээлд хамрагдсан мөртлөө үйл ажиллагаа нь тасалдсан, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүд ч байсныг өнөөдөр биечлэн танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ажлын байр бий болгож, зах зээлийн эрэлтэд нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгчдийг бодлогоороо дэмжиж ажиллахаа илэрхийлж, мөн үйл ажиллагаа нь тасалдсан, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч ажиллана” гэдгээ санууллаа.
 
Н.Ерлан
2020.12.16