ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН БОЛ БУЦААН АВЧ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ОЛГОНО

2020 оны 12-р сарын 18, 00:00

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцсан тухай өмнө мэдээлсэн билээ.
 
Тэгвэл үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох салбар хариуцсан хүмүүстэй уулзаж, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бүх аж ахуйн нэгжүүд төсөлөө зориулалтын дагуу явуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж,
олгосон зээлийн эргэн төлөлт, тулгамдаж буй асуудал зэргийг нэгтгэж 30 хоногийн дотор эргэн танилцуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо.
 
Хэрэв ЖДҮХС-аас зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүд шалгалтаар илэрвэл хариуцлага тооцож, авсан зээлийг буцаан авч, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаагүй, сахүүгийн дэмжлэг шаардлагатай иргэд, аж ахуй нэгжүүдэд олгоно гэдгээ хэллээ.
 
Мөн ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах үед ЖДҮ эрхлэгчдийн гаргасан санал хүсэлтийг судлан үзэж, дэмжиж ажиллахыг тус тус даалгалаа.
 
Н.Ерлан
2020.12.17